Шүүхийн шүүн таслах ажиллагаа (1955-1957)

Бусдыг санамсаргүй алсан хэргээр ял тулгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, эдгээх үйлийг хориглосон нь

Bruno Grönings grosser Prozess1955 оны гуравдугаар сарын 4-нд Прокурорын газраас Бруно Грёнингийн эсрэг шинээр хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлджээ. Түүнд уламжлалт эмчилгээний хуулийг зөрчсөн ял дахин тулгасан байна. Яллах дүгнэлтийн өөр нэг зүйл бол түүнийг бусдыг санамсаргүй алсан хэрэгт буруутгасан явдал юм.

Грёнинг эдгээнэ гэсэн амлалт өгч, эмчид үзүүлэхийг хориглосон гэх худал мэдүүлгийг эсэргүүцсэн нь

Түүнд яллах дүгнэлт танилцуулсаны дараа тэрээр нөхөддөө хандан: “Хайрт анд найзууд минь! Сүүлийн өдрүүдэд Мюнхений Прокурорын II газраас надад бусдыг санамсаргүй алсан хэрэгт буруутган ял төлөвлөснийг хэвлэл, радиогийн бүх хэрэгсэл, бүх сувгаар мэдээллээ. Намайг 1949 оны төгсгөлд сүрьеэ өвчтэй арван долоон настай охинд эдгээж өгнө гэж амлан, сувиллын газар болон эмчид очиход нь саад хийсэн гэсэн худал мэдүүлэг өгсөн байна. Намайг энэ залуухан хүүхдийн үхэлд буруутгаж байгаа юм байна. Энэ мэдээллийг уншсан эсхүл сонссон саруул ухаантай хэн боловч үүгээр ямар зорилго тавьсаныг нь ойлгох байх: Миний найз нөхдийн дунд төөрөгдөл төрүүлж, бүх тусламж хайгчдыг миний тунхаглан зарладаг мэдлэг оюунтай ойртон танилцахаас урьдчилан сэргийлэх гэж байна. Бүхий л хэрэгслэлийг ашиглан миний, Грёнингийн Холбоо болон та бүгдийн идэвхтэй үйл ажиллагаанд саад болохыг оролдож байна. Мэдээж хэрэг, бүх зүйл тэдний тайлбарлаж буйгаас огт өөр байгаа! Би хэзээ ч “эдгээх амлалт” өгдөггүй ба эмчид үзүүлэхийг хориглодоггүйг миний анд нөхөд та бүхэн мэддэг тул тодорхой тайлбарлах шаардлагагүй” гэж хэлж байжээ.

Мөрдөн байцаалтыг хэвийн бус байдлаар хожмоо үргэлжлүүлсэн нь

Грёнинг үргэлжлүүлэн найз нартаа: "Надад тохсон хэргийг 1952 онд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл аль хэдийн 1949/1950 оны сүүлээр болсон ‘Куфусын хэрэг’-т хамаатай хэргийн бүх баримтууд хэдийгээр бэлэн байсан ч 1951/1952 онд миний эсрэг болсон шүүх хурлын үеэр тэдгээрийг гаргаж ирээгүй нь хачирхалтай биш байна гэж үү! Миний эсрэг шүүх хурал явуулахын тулд мөрдөн байцаалт эхлүүлсэн нь өдөр нь Грёнингийн Холбоо мурнауд байгуулагдсаныг олон нийтэд мэдэгдсэн 1953 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөртэй цаг хугацааны хувьд давхцаж буй нь ч жигтэй биш гэж үү! Тодруулбал 1954 оны нэгдүгээр сараас хойш олон бүлгийн ахлагч нар, анд нөхөд, түүнчлэн Холбооны гишүүдийг цагдаагийн гүйцэтгэх ажлын шугамаар байцааж, мөрдөн мөшгөж байсан". хэмээн мэдэгджээ.

Өмгөөлөх талын гэрчүүдээс татгалзаж, яллах талын гэрчүүдэд найр тавьсан нь

Шүүх хурлын бэлтгэл ажил хоёр жил гаруй үргэлжилжээ. Бруно Грёнингийг өмгөөлөх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байв. Өмгөөлөх талын бараг бүх гэрчээс татгалзсан боловч яллах талын гэрчүүдийг зөвшөөрч байжээ. Тэдний дунд өмнө нь Грёнингтэй хамтран ажиллаж байсан Ойген Эндэрлин, Отто Мэкэлбург нар байв. Ялангуяа эхний шүүх хурлын үед хам хэрэгтэн байсан Мэкэлбург Грёнингийн эсрэг маш хатуу зогсож байв. Тэр түүнийг буруутгаж, хэрэгтэн болгох бүх л зүйлийг хийсэн байв. Бусдыг санамсаргүй алсан зүйл ангиар түүнийг яллахад тэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Харин энэ хэрэг түүнийг Грёнингийн "Менежерийн үйл ажиллагаа" явуулж байх үед тохиолджээ.

Рут Куфусын маргаан дагуулсан будлиант хэрэг

1949 оны арван нэгдүгээр сард Хадгаламжийн банкны ажилтан Эмиль Куфус хоёр уушиг нь сүрьеэгээр өвдөж шаналсан арван долоон настай охин Рутын хамт Грёнингийн лекцэнд ирсэн байна. Грёнинг охинд юугаар ч туслах боломжгүйг тэр даруй мэдсэн тул тэнд хамт байсан эмчид энэ тухай хэлсэн байна. Харин Мэкэлбург түүнд хүчтэй дарамт үзүүлж, өвчтөнийг хүлээн авахыг шаардсан юм. Ингээд лекцийн дараа Бруно Грёнинг Рут Куфусын хооронд хувийн уулзалт болжээ. Грёнинг өвчтөнийг зоригжуулж, есөн хоногийн дараа мэргэжлийн эмчид үзүүлэхийг ааваас нь шаардсан байна. Үүгээр тэр эмч нарын тухай сонсохыг хүсэхээ больсон охиныг дахин эмнэлгийн хараанд байлгахыг хүссэн юм. Аав нь ч үүнийг зөвшөөрсөн байна.

Үүний дараа Мэкэлбург тэдний захидлыг замаас нь авдаг байсан ба улмаар захидлуудыг Бруно Грёнингт өгдөггүй байж. 1950 оны тавдугаар сард л тэрээр Рут Куфусын талаар дахин сонсжээ. Энэ хугацаанд эцэг нь Грёнингт тусламж хүссэн олон захидал илгээж, уулзалтын цаг хүсчээ. Мэкэлбург захидлуудыг цааш нь дамжуулдаггүй байсан ба Грёнингийг мэдээгүй байхад нь дур мэдэн ноён Куфустэй уулзах цаг тохирсон байна. Тэгээд цагаа тулгаж байгаад Мэкэлбург Грёнингт энэ тухай мэдэгдэж, заавал хамт явж уулзахыг шаардсан байжээ.

Хожим нь Мэкэлбург Бруно Грёнинг охинд эдгээх амлалт өгсөн гэж мэдүүлсэн юм. Гэтэл Грёнингөөр охиныг нь эдгээж өгнө гэж аавд нь итгэлтэй хэлж байсан хүн нь тэр өөрөө байсан юм. Мэкэлбург хадгаламжийн банкны ажилтныг мөнгөний сайн эх үүсвэр гэж хараад ашиглахыг хүссэн ба үүнд нь Грёнинг хэрэгтэй байжээ. Энэ уулзалтын дараа удалгүй Грёнинг Мэкэлбургээс салсан байна.

Бруно Грёнингийг буруутгаж байсан ноцтой асуудлуудын нэг нь тэрээр Рут Куфусыг эмч нараар эмчилгээ хийлгэхийг нь хориглосон гэсэнд байв. Гэвч анхны уулзалтан дээрээ л тэр охиныг эмчид үзүүлэх хэрэгтэй гэж байсан нь дээрхийн эсрэг бодит үнэн байсан бөгөөд үүнийг хэрэгтний гэрчүүд ч баталж байв. Мөн 1949 оны намар радиогоор үг хэлэхдээ тэрээр хүмүүсийг "Эцсээ хүртлээ эмчид үзүүлж байх ёстой”-г уриалж байжээ. Тусламж хайгчдад өөрийн эмч нартаа үргэлж итгэл бэлэглэж байхыг зөвлөдөг байсан юм.

Рут Куфус өмнө нь хэд хэдэн хүнд хэцүү, үр дүнгүй эмчилгээ хийлгэж байсан бөгөөд цаашид дахин эмчлүүлэхээс өөрөө татгалзсан байна. Рут 1950 оны арван хоёрдугаар сарын 30-нд өвчний улмаас нас баржээ.

Эмнэлгийн дүгнэлт эдгэрэх найдваргүй байсныг баталсан

Рут Куфусын хэргийн талаар доктор Отто Фрайхофер анагаах ухааны үүднээс дүгнэлт хийж тайлбарлахдаа: “Эрүүл ухаанаар авч үзэх юм бол Зекингены эрүүл мэндийн газраас мэдэгдсэнчлэн, эмч нарын хийсэн шинжилгээгээр "амь насанд аюултай" буюу "гарцаагүй аюул" гэж нотлогдсон ийм “маш хүнд байдал”-д байж байгаад эдгэрнэ гэдэг яаж ч бодоод найдваргүй зүйл юм. Үүний нэгэн адил хичнээн үнэнч шударга, “уур хилэн, хичээл зүтгэлтэй” сэтгэлгээ сайтай эмч хамгийн сүүлийн үеийн шинэ эмээр байгалийн хүчийг зогсоож чадна гэдэгтээ итгэл дүүрэн биш бол Мюнхений профессор ноён Лудтын “1949 оны арван нэгдүгээр сарын 5-наас өмнө эдгэрэх магадлал өндөр байсан гэж хэлэх боломжгүй” гэсэн дүгнэлттэй санал нэгдэх байх. Миний бодлоор өвчтөн 1950 оны арван хоёрдугаар сарын 30-н хүртэл амьдарсан нь гайхмаар зүйл бөгөөд амьдралыг нь уртасгахад Грёнингийн нөлөө байсан байж болох юм. Шинжээчийн дүгнэлтүүдийг нийтэд нь базаад эцэст нь өөрийн дүгнэлтээ хэлэхэд: “Хэрвээ Грёнинг тэр эмэгтэйн дэргэд ерөөсөө байгаагүй байсан бол ’эдгэрэх боломж байсан’ гэх, ’мөн өвчтөн Куфус илүү урт удаан амьдрах байсан’ гэдгийг урьдчилан батлах боломжгүй учраас ингэж шаардах ч эрхгүй юм.”

Шүүхийн шийдвэр амжилтгүй болов

1957 онд долдугаар сарын сүүлээр Мюнхен мужийн шүүхийн тангарагтны танхимд шүүх хурал болжээ. Бруно Грёнингийн бусдыг санамсаргүй алсан хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин уламжлалт эмчилгээний хуулийг зөрчсөн хэрэгт 2000 дойч маркын мөнгөн торгууль ногдуулжээ.

Шүүхийн шийдвэрийг өнгөцхөн харахад эерэг харагдах хэдий ч түүний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байсан юм. Учир нь түүний үйл хэргийг бүрмөсөн хорьсонтой утга нэг байв. Шүүхийн шийдвэрийг Грёнингөөс илүү эерэг гэж үзэж байсан түүний өмгөөлөгчийн буруугаас болж, тэрээр давж заалдах гомдол гаргаагүй ба харин улсын яллагчид гомдол гаргажээ. Хоёр дахь шүүх хурал 1958 оны нэгдүгээр сарын дундуур дахин Мюнхен хотноо болсон байна.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд