Бруно Грёнингийн сургаал
Оюун санааны замаар авах тусламж, эдгэрэл
Бруно Грёнингийн сургаал нь бурханлаг эрч хүч хүмүүст нөлөөлнө гэдэгт суурилна. Энэхүү эрч хүчний нөлөөлөл нь ихэнх хүмүүсийн хүлээн зөвшөөрч байгаагаас илүү хүчтэй юм.
Хүнийг “батерей” гэж үзвэл, тэр өөрийн үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд байнга амьдралын энергээр цэнэглэгдэж байх ёстой.
Бруно Грёнинг хүнийг батерейтэй зүйрлэсэн байдаг. Өдөр тутмын амьдралдаа хүн бүр өөрийн энергээ алдаж байдаг. Гэсэн хэдий ч шаардлагатай шинэ амьдралын энергээ ихэнхдээ бүрэн авч чаддаггүй. Цэнэггүй болсон батерей ажилладаггүйтэй адил эрч хүчгүй болсон бие махбодь өөрийн үүрэг даалгавраа биелүүлж чадахаа болино. Үүний үр дагавар нь ядаргаа, тавгүйтэл, айдас, өвчин байдаг.
Бруно Грёнинг хүн бүр яаж шинэ энергийг хүлээн авч чадах тухай тайлбарласан байдаг. Сайн сайханд итгэх нь эрүүл байхын суурь болж өгдөг. Хааяагүй байх анагаагч долигион дунд хүн амьдарч байгаа тул түүнээс өөртөө зөвхөн авах л хэрэгтэй. Бруно Грёнингийн сургаалын дагуу эдгэршгүй өвчин гэж байхгүй гэдгийг эмчийн зүгээс нягтлан шалгасан амжилтын мэдээнүүд нотолж байна. Эдгээр эдгэрлүүд зөвхөн оюун санааны замаар бий болсон бөгөөд Бруно Грёнингийн бие махбодитой ямар ч холбоогүй болно.
Хүн Heilstrom-ыг яаж хамгийн сайн хүлээн авч болох
Heilstrom хүлээн авахын тулд тусламж хайж байгаа хүн маань гарын алгаа дээш харуулан сууна. Heilstrom-ын урсгалыг таслахгүйн тулд гар болон хөлөө зөрүүлэх, давхарлуулан байрлуулж болохгүй. Өвчин болон санаа зовоож буй зүйлийн талаар бодвол саад болох ба харин сайхан зүйлийн талаархи бодол ач тустай.
Heilstrom биеэр урсан өнгөрөхдөө өвчтэй эрхтэн дээр очин цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Тэр үед өвдөлт мэдрэгдэж болох ба энэ нь бие махбодийн цэвэрлэгээний илрэл. Бурханы хүсээгүй өвчин аажим аажмаар арилна. Зарим үед өвчин тэр дороо эдгэрэх тохиолдол гарч болно. Энэ цэвэрлэгээний үед хүн бодлоороо өвчинтэйгээ зууралдахгүй, харин бурханы хувьд “Эдгэршгүй” зүйл байхгүй гэдэгт итгэх хэрэгтэй.
Цаашдаа эрүүл хэвээр үлдэхийн тулд Бруно Грёнингийн андууд Heilstrom хүлээн авах үүднээс өдөр бүр einstellen хийнэ. Эрүүл бие махбодь нь өөрөө өөртэйгээ, бусад хүмүүстэй болон байгалтай зохицон амьдралын үндэс болж өгнө.
Бруно Грёнинг хүмүүст өөрийн сургаалаа хайрласан юм.
Бруно Грёнингийн сургаалын гол зорилго бол өвчтэй хүнийг хүн бүрийг бие махбодийн болон сэтгэлийн зовлонгүй амьдралын баяр баясгалантай хүн болгон өөрчлөхөд оршино.
Бруно Грёнингийн хэлсэнчлэн: “Миний энэхүү сургаал бол хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын ухаан бөгөөд миний олон андууд сургаалыг даган амьдарч, амжилтанд хүрсэн юм. Энэ сургаалыг хүлээн авснаар өөрт нь төгс өөрчлөлтүүд гарсан, түүгээр барахгүй эрүүл мэндийн амжилтад хүрсэн олон тохиолдлууд байгаа.”
Бруно Грёнингийн зөвхөн нэг зорилготой: Зовлонд нэрвэгдсэн хүнд туслах. Өөрийн сургаалаа оюун ухааны замаар сэтгэн бодох биш харин оюун санааны хуулийг өөрийн зөн билгээр мэдрэх замаар амьдралдаа хэрэглэхийг үндэс болгосон. Хэн энэ сургаалыг илүү ойлгоно, тэр эдгэрлээс илүү давсан төсөөлшгүй нарийн цогц зүйлийг нээн илрүүлж, танин мэдэх болно. Энэ нь зөвхөн махан биеийн эдгэрэл биш мөн сэтгэлийн эдгэрэл юм. Тэр хүмүүсийг сайн сайхан зүйлд итгэж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэхийг уриалсан юм.