Бодол бол хүч мөн
Эерэг бодол бол бүтээгч, сөрөг бодол бол сүйтгэгч
Бруно Грёнинг өөрийг нь сонсож байгаа хүмүүст өөрийн бодлоо хянаж байх, зөвхөн сайн бодлыг хүлээн авахыг байнга шаарддаг байсан. Бурхан болон чөтгөр нь зөвхөн эрч хүч биш, мөн бодлын эх ундрага. Эндээс бодлууд зогсолтгүй илгээгдэж байдаг: Бурхан сайныг харин чөтгөр мууг. Бруно Грёнингийн үзэж байсанаар хүн бодлыг бий болгодоггүй, харин бодлыг хүлээн авах чадвартай.
“Хүн ямар бодол хүлээн авах нь маш чухал, яагаад гэвэл бодол бол хүч. Хэрвээ хүн сайн сайхныг хүсвэл, түүнд Бурхан туслах болно. Харин мууг хүсвэл, түүнд чөтгөр туслана.”
Хүн өөр рүү нь ирж байгаа бүх бодлыг хүлээн авдаггүй. Харин ямар бодлоос татгалзах, ямраас татгалзахгүй гэдгээ хүн өөрөө шийднэ. Сонголтоо тухай бүр маш нухацтай хийж байх ёстой. Бодол бүрийн цаана хүч байдаг: Эерэг бодол бол бүтээгч, сөрөг бодол бол сүйтгэгч; баяртай мэдээ урам зориг өгдөг бол, гунигтай мэдээ хүний зоригийг мохоодог. Бодол бол оюун санааны хүч. Бодолд өөрт нь хүч байдаг. Түүнийг өнөөгийн хүн төрөлхтөн бараг л төсөөлж чадахгүй. Хайраас ундарсан бодол хүнийг өөрийн амьдралаа бусдад зориулах тэмүүлэлтэй болгодог бол өшөө хорсол дагуулсан бодол бусдыг алахад хүргэнэ. “Муу бодол бүрээс өөрийгөө хамгаалаарай!”
“Та өөртөө хүлээн авч байгаа бүхнээ буцаагаад өөрөөсөө гаргадаг”
“Та өнөөдрийг хүртэл ухамсартайгаар дараах зүйлийг мэдэж авсан байх, хэрвээ та нэг л муу бодлыг хүлээн авсан бол дараа дараагийн муу бодлууд Танд илгээгддэг. Үүний дараа Та муу үгс хэлдэг. Тэгэхээр өөртөө хүлээн авсан бүхнээ Та буцаагаад гаргадаг.“
“Зөвхөн нэг л муу бодол хүлээн авсан бол Та муу хүчний зарц, үнэхээр Чөтгөрийн зарц болно! Та сэрэмжтэй бай!"
Хүн хүслийнхээ дагуу үйлдэл хийдэг
Хүн эргэлзээ, айдас, сэтгэл гутранга байдал эсвэл албан шахалтын үр дүнд илгээгдэх бодлын эсрэг юу хийж чадах вэ?, яаж эдгээрээс биеэ хамгаалах вэ? Энэ бүгд хаанаас ч юм бүү мэд гэнэтхэн гарч ирээд, хүн рүү давшлан, тайван байдлыг нь алдагдуулдаг. Хүн юу хийх ёстой вэ?
Чөтгөр хүмүүсийг жижиг ч бай, чухал биш ч бай сөрөг бодлоор солиоруулж, түүнийг бурханы замаас холдуулдаг. Чөтгөр хүнийг айлгах, уурлуулах, сайн зүйлд эргэлзэх, түүнчлэн Бурханы хуулийг зөрчихөд хүргэнэ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд өөр рүү нь маш хялбар амархан илгээгддэг муу бодол, муухай мэдрэмжийн бай нь Та гэдгийг хүнд итгүүлэхийг оролддог. Харин энэ бол худал бөгөөд түүний зальт арга.
Бурхан юу сэтгэх, ярих, хийх зүйлээ өөрөө шийдэж чаддаг хүнийг бүтээсэн. Ямар нэг муу бодол түүний дотоод сэтгэлийг эзэмдэхэд хүрвэл тэр тайвнаар, тэгэхдээ шийдэмгийгээр тухайн бодлоос салж чаддаг. Хэрвээ хүн энэ байдалдаа баттай зогсож чадвал муу хүч суларч улмаар түүнийг эзэмдэн захирч чадахаа болино. Хүн өөрийн хувь тавилангаа өөрийн хүслээр шийддэг. “Хүн хүслийнхээ дагуу хүссэн үйлдлээ хийдэг. Хүсэл нь ямар байна, бодол нь тийм байна. Бодол хүнийг хөдөлгөж, ямар нэг үйлдэл хийлгэнэ.”
Эхлээд эрүүл болох хүсэл төрөх ёстой
Бруно Грёнинг маш энгийн жишээгээр бодлын ач холбогдолыг харуулсан байдаг. Байшин барих тохиолдолд эхлээд байшин барих хүсэл төрнө. Дараа нь бодлууд улам нарийн болсноор тодорхой төлөвлөгөө боловсруулагдана. Энэ хүртэл барилгын ажил ирээдүйн шинэ байшингийн эзний хийсвэр мөрөөдөл хэвээр байна. Байшингаа жинхэнээр барих ажил нь маш олон бэлтгэл ажил хангагдсан, олон дахин ухаанаа уралдуулсны эцэст эхэлнэ.
Эдгэрэл бол яг үүнтэй адил. Эхлээд эрүүл байх хүсэл төрнө. Дараа нь бодлоороо өвчнөөсөө сална, ингэснээр эрүүл болж байгаа итгэл төрнө. Хамгийн сүүлийн алхам бол биед эдгэрэл явагдана. Энэ нь хүний хийж байгаа ажил биш харин Бурханы өршөөл энэрэл юм. Хүн үүнийг мөнгөөр авч чадахгүй харин олж авч болно.