Их эргэлт

Эхлээд өөрийгөө өвчнөөсөө салга, дараа нь эрүүл болоход итгэх

Tausende suchten die Hilfe bei Bruno Gröning am Wilhelmsplatz.

Бодлоороо өвчинтэйгээ зууралдаад байвал, түүнээс салахгүй

Бруно Грёнинг хүмүүсийг үргэлж “их эргэлт” рүү дууддаг байсан. Тэр хүмүүсийг сайн зүйлд итгэж, түүнийг хэрэгжүүлж сурахыг, харин муу зуршлаа хаяхыг ямагт уриалж байсан.

Тэр юуны түрүүнд өвчнийхөө тухай бодохгүй байхыг хүмүүсээс шаарддаг. Өвчин бол муу ундрагаас ирдэг бас муу зүйл гэдгийг тайлбарладаг. Тэгэхээр өвчинтэй зууралдана гэдэг өөрийгөө муу хүчинд өгч байна гэсэн үг. Энэ нь эдгэрлийн явцад саад болж, улмаар эдгэрэх боломжгүй болгоно. “Хэн өвчнөө бодно, түүнээсээ салж чадахгүй, энэ нь бурханлаг эрч хүчний замыг хаадаг.”

Хүн өвчнөөсөө өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй, түүнд өөрийн өмч шиг хандахгүй байх, харин ч түүнийг хамгийн муухай зүйл мэт үзэх. “Өвчин хүнд байх зүйл биш!”

Өвчнөө Бруно Грёнингид өгөх

Бруно Грёнинг хүмүүст таны өвчнийг авъя гэж санал тавьдаг: “Та надад өөрийнхөө өвчин болон санаа зоволтоо өг! Та ганцаараа үүнээс салж чадахгүй. Би таны өвчнийг таны өмнөөс үүрье. Гэхдээ та үүнийг сайн дураараа надад өгөөрэй, би танаас хулгайлж авахгүй.”

Хэрвээ та өвчнөө надад авч болохоор чөлөөтэй өгвөл их сайн байна; Хэрвээ та түүнтэйгээ зууралдаад байвал би юу ч хийж чадахгүй. Үүнийг бурханы хууль зөвшөөрөхгүй. ‘Чи хулгай хийж болохгүй!’ Хэрвээ би хүнээс хүчээр өвчнийг нь булааж авбал би нүгэл үйлдэх болно. Би хулгай хийж болохгүй! Хэн өөрийнхөө өвчинд хайртай байна, тэр түүнээсээ салж чадахгүй, харин хэн өвчнөө мартаж чадна, тухайн хүн зөвхөн бодлоороо биш мөн үйлдлээрээ өвчнөө өгвөл би түүнийг авч чадна. Та миний үгийг сонсох ёстой! Би таныг ятгахыг хүсэхгүй байна. Хэрвээ та надад өвчнөө өөрөө хүсч өгвөл би таны бүх зовлонг авна!”

Хүн эхлээд өөрийн дотооддоо эргэлт хийх хэрэгтэй.

Бруно Грёнингийн хувьд тухайн хүний дотооддоо хийх эргэлт ямар чухал болохыг Курт Трамплер (эдгэрсэн, Бруно Грёнингтэй хэсэг хугацаанд хамт ажиллаж байсан, сэтгүүлч, зохиолч)-ын бичсэн Их эргэлт номноос авсан доорх ишлэл тод харуулж байна: “Ядаж сайн сайхан хүсэл мөрөөдөлтэй, бурханы хуулийн дагуу амьдрахыг хүсдэг тийм хүмүүст ‘жинхэнэ бурханлаг эрч хүчээр эдгэрэл’ өгөх, харин муу хүчнээс салж чадахгүй байгаа хүнийг эдгэрлээс ангид байлгах хариуцлагыг бурханы өмнө би хүлээсэн гэж хэлэхийг Грёнингтой хувиараа уулзах бүртээ би байнга сонсдог байсан. “Болдогсон бол нэг хотын эсвэл нэг улсын бүх өвчтэй хүмүүсийг би эдгээмээр байна! Гэхдээ ингэснээрээ ялахаасаа ялагдах нь их биш үү? Өвчтэй мөртлөө муу хүмүүс эргэлт хийхэд бэлэн үү? Тэд нар дахин олж авсан эрүүл мэндээ буруугаар ашиглах уу? Үгүй! Эхлээд хүн өөрийн дотооддоо эргэлт хийх ёстой, чөтгөрийг өөрөөсөө гаргахад бэлэн байх ёстой, тэгсэнээр Бурхан руу хүргэх замыг олох болно. Үүний дараа л түүнд эдгэрэх хувь тохионо.”

Хүн анх үүсэхдээ өвчтэй байгаагүй

Бруно Грёнингийн хэлсэн доорх үг энэ санааг бататгаж өгөх ба өвчний үүсэлд тайлбар өгөх болно:

“Ер нь яаж яваад хүн өвчтөй болсон бэ? Анхны хүн өвчтэй байгаагүй. Хүмүүс муу зүйл хийж эхэлсэн бөгөөд үеэс үед энэ нь улам л ихэссэн. Энэхүү муу зүйл нь мөдхөн цаашдаа амьдарч болохооргүй болтол дордоно. Гэр бүл доторх хэрүүл маргаан, энх тайвнаар зэрэгцэн оршихоос илүүтэйгээр ард түмнүүдийн хооронд дахь дайн дажин! Энэ бүх санаа зоволт хүн төрөлхтөнд сэтгэлийн зовлон авчирдаг ба үүний үндэс улам гүн рүү ургах тусам хүмүүс өвчин тусаж байгаа юм. Нэг нь нөгөөгөө сэтгэлийн дарамтад оруулж байна. Хүмүүс өөрсдийгөө төрөлхийн байдлаас холдуулж, олон хүн Бурханыг бишрэн шүтэхээ больсон. Хэн бурханы замаас гарна, тэр өөрийнхөө эрүүл мэндийг алдана.”

Хүн Бруно Грёнингоор дамжуулан эрүүл мэндээ буцаан авахыг хүсвэл, тэр “Муу зүйл”-ээсээ салахад бэлэн байх ёстой. Мөн нуруун дээрээ үүрсэн муу бүхнээ, өвчнөө хаяад, “миний астем, миний үе мөчний өвчин г.м.” гэж дахин тэр талаар бодохгүй байх хэрэгтэй. Энэ бол тийм ч амар хялбар биш. Үүнийг хийхэд дотооддоо өөрчлөлт хийх шаардлагатай. Хүн өөрийн бодлоо үндсэндээ бүрэн өөрчлөх хэрэгтэй болно. Хүн сурсанаараа өвчнөө бодох биш харин эрүүл болно гэдэгт итгэсэнээр эдгэшгүй зовиур эдгэрэх болно.

“Оюун ухаанаар намайг ойлгож чадахгүй”

Тусламж хайж буй хүмүүсээс Бруно Грёнинг юу хүлээж байсан! Логик сэтгэлгээ сайтай болгон ийм шаардлагыг үнэхээр хүлээн авах уу? Өвчтэй үе мөч эргээд яаж хэвийн болох, мэдээгүй болсон хөл, гар яаж хөдөлдөг болох вэ? Бруно Грёнингоор хамгийн энгийн эмчилгээ ч хийлгээгүй, мөн зовиур шаналгааныхаа талаар түүнд тайлбарлаагүй байхад түүнд өвчнөө яаж зүгээр өгнө гэж? Жирийн сэтгэдэг хүн бүрийн хувьд энэ бол доромжлол биш гэж үү?

Энэ бол Бруно Грёнингийн хүмүүсээс хүсээд бодит амьдрал дээр байгаа их эргэлт бөгөөд энэ нь шинжлэх ухаан ч болон логик бодлоос илүү дээд хүчийг бишрэн шүтэхийг хэлж байгаа юм. Түүний сургаал нь өнөөгийн улиг болсон материалист үзэл бодлоос огт өөр үндсэн зарчим дээр тулгуурлсан. Тийм учраас тэр “Оюун ухаанаар намайг ойлгож чадахгүй” гэж байнга хэлдэг байжээ.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд