Биеийн эдгэрлүүд

1992 онд анагаах ухаан-эрдэм шинжилгээний мэргэжлийн баг бий болсноос хойш Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд өнөөдрийн байдлаар мянга мянган тусламж, эдгэрлүүд бичигдэн бүртгэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд шинэ шинэ эдгэрлүүд байнга тохиолдож байгаа тул архив тогтмол шинэ амжилтын мэдээгээр баяжигдаж байгаа билээ. Мөн энэхүү веб-хуудсанд ч дараа дараагийн эдгэрлүүдийг тогтмол байршуулах юм. Энд Та биеийн эдгэрлийн талаарх амжилтын мэдээнүүдийн хураангуйг унших болно.

 

Heilung nach Holzschutzmittelvergiftung (MCS-Syndrom)

Adeline Weiß, Deutschland

Familie Weiß war durch eine schwere Holzschutzmittelvergiftung erkrankt. 12 Jahre lebte Adeline Weiß mit ihrer Familie in einem durch Holzschutzmittel verseuchten Haus. Dann mussten sie es auf Anraten des Gesundheitsamtes verlassen. Doch die Katastrophe war bereits geschehen. Die ganze Familie war krank: Schädigung durch Chemikalien. Nachdem Familie Weiß den Bruno Gröning-Freundeskreis kennen gelernt hatte, verschwanden innerhalb von wenigen Monaten sämtliche Symptome, und die ganze Familie wurde vollkommen gesund.

Цацрагийн өвчний эдгэрэл

Павел Шемет, Орос улс

Павел Шемет нь 1986 онд болсон Чернобелийн цөмийн дэлбэрэлтийн дараа цэвэрлэгээний ажилд дайчлагдан ажиллаж байгаад цацрагийн хүнд өвчтөй болсон. Эмч нар ямар ч арга хэмжээ авч чадаагүй тул 1993 онд эмчилгээгүйн улмаас эмнэлгээс гарсан. Удалгүй эхнэрийнхээ хамт Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орсон бөгөөд хэдэн сарын дараа бүх зовиур нь алга болжээ. 1994 оны дунд үеэс төгс эдгэрсэн байна.

Архаг ядаргааны өвчний эдгэрэл (MЕ/CFS)

Аннеке Хаген, Нидерланд

Аннеке Хаген 1988-1995 оны хооронд архаг ядаргаатай, их шаналдаг байв. Тэр 80-100% хөдөлмөрийн чадвараа алдсан байсан. Сүүлийн 2 жил нь тэрээр хэвтэрт орж, тэргэнцрийн хүн болсон. 1995 онд тэр Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орсон ба оюун санааны эрч хүчийг тогтмол авч байжээ. Тэгээд 5 сарын дараа эдгэрсэн байна.

Ангина пекторисийн эдгэрэл

Криста Неем, Герман улс

Криста Неем Ангина пектористойн улмаас шаналдаг байв. Түүний зүрхний титэм артерийн судас олон газраа 90% хүртэл нарийссан байлаа. Тэр гэрийн ажлаа ч хийх чадваргүй болсон байна. Эмч нар түүнд туслаж чадаагүй. Өөрийнхөө бэрийн урилгаар Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орсон. Хэдхэн сарын хугацаанд бүр мөсөн эдгэрсэн байна. Өнөөдөр тэр ямар ч зовиургүйгээр гэрийн бүх ажлаа, мөн цэцэрлэгийн ажлаа хийдэг болсон. Ууланд аялдаг болсон байна.

Харвалтын дараах биеийн нэг талын саажилтаас эдгэрсэн нь

Николай Гончар, Орос улс

Харвалтын дараа Николай И. Гончарын баруун тал саажилттай болж, хэл ярианы бэрхшээлтэй болсон. Эмнэлэгт олон удаа хэвтэж эмчлүүлсэн ч дахин харваж, бүр мөсөн ярьж чадахаа больжээ. Уушигны хавдартай нь илэрч, хагалгааны дараа шарх нь эдгэрэлгүй 5 жил болсон байна. Тэсвэрлэшгүй өвчнөө намдаахад морфин ч нөлөөлөхөө больсон. Ингээд найдвараа алдсан үедээ тэр Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орсон ба тэр өдрөөс эхлээд өдрөөс өдөрт бие нь сайжирч эхэлсэн байна. Шарх нь битүүрч, өнөөдөр тэр эргээд ярьж, явж чаддаг болжээ.

Остепорозын (ясны сийрэгжилт) эдгэрэл

Гертрауд Фишер, Герман улс

Гертрауд Фишер остеопорозын хүндэрсэн шатанд шаналж байсан ба ангаахын талаас эдгэрэх боломжгүй болсон байна. Ясны нягт нь хэвийн үзүүлэлтээс хэт доогуур болсон юм. Эмчийн бичиж өгсөн эм (Кальц) уусанаар тромбозтой болсон. Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орох хүртэл остеопорозын байдал улам дордсон байсан. Харин хэдхэн сарын дотор өвчин нь алга болж, ясны нягт нь сайжирч хэвийн байдалд орсон байна. Өнөөдөр хатагтай Фишер бүрэн төгс эдгэрсэн байгаа.

Морбус Шойерманнын эдгэрэл

Элсбет Матис, Швейцарь улс

Элсбет Матис нь 12 настайгаасаа эхлээд нурууны өвчнөөр шаналж байжээ. Онош: Морбус Шойерманн. Бруно Грёнингийн сургаалийн танилцуулгын илтгэлийн үеэр шууд эдгэрсэн ба гэр рүүгээ өвчин зовиргүй харьсан байна. Нэг долоо хоногийн дараа түүний нуруу дахин нэг удаа өвдсөнөөс хойш хэзээ ч өвдөөгүй юм.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд