Шүүх хурлын үргэлжлэл

Давж заалдах ба дахин хянуулах үйл явц

Bruno Gröning und Rechtsanwalt Schwander

Грёнингийн хувьд эхнээсээ барцадтай байсан

1958 оны 1-р сард давж заалдах шатны шүүх хуралд Бруно Грёнинг барцадтай байсан нь, тэр өөрөө биш, харин прокурор давж заалдах гомдол гаргаснаас үүдэлтэй. Зөвхөн түүний тухайн үеийн өмгөөлөгчийн хайхрамжгүй байдлаас болоод зогсохгүй Грёнингийн шүүх хурлын шинэ бүрэлдэхүүнд хавтаст хэргийг гаргаж өгөхөөс алгуурласан нь шүүх хуралдааны бэлтгэлд сөргөөр нөлөөлсөн байна.

Мөн дараагийн нэг сөрөг тал нь анхан шатны шүүх хуралтай харьцуулахад түүний эсрэг гэрчүүд улам итгэлтэйгээр хуралд оролцсон явдал юм. Тэд "эмчийн хориг" зүйл дээр тохиролцоонд хүрсэн бололтой байжээ.

Хорих ял ба мөнгөн торгуулийг тэнсэн харгалзсан нь, эдгэрлийн асуудлыг шийдээгүй “гутамшиг”

Энэ удаа шүүхийн тогтоол ингэж гарлаа: Бусдыг санамсаргүй алсан хэрэгт 8 сар шоронд хорих, мөн уламжлалт эмчилгээний хуулийг зөрчсөн хэрэгт 5000 дойч маркаар торгох. Ялыг тэнсэн харгалзахаар болсон байна.

Анхны болон хоёрдахь шүүх хуралд хуралдааны танхимд үзэгчээр сууж байсан Анни Фрайн Эбнер фон Эшенбах ялын тогтоолыг “Герман улсын хувьд гутамшиг” хэмээн тодорхойлсон юм.

Бруно Грёнинг сайн үйл хийснийхээ төлөө шийтгүүллээ гэсэн тайлбар өгчээ. Шүүх хурлын үеэр эдгэрэл хэрхэн явагддагийг хэн ч, тэр бүү хэл түүний өмгөөлөгчид хүртэл сонирхоогүйд тэрээр их гомдолтой байсан. Энэ асуудлыг сайтар судлаж үзсэнсэн бол түүний үйл хэрэг анагаах ухаантай ямар ч холбоогүй нь тодорхой болох байв. Шүүхийн шүүн таслах ажиллагаа ч зогсох ёстой байсан. Гэтэл энэ асуултын тайлбарыг шүүх дээр хэн ч сонирхсонгүй. Грёнингийн талаар нэгэнт тогтсон ойлголттой байсан бөгөөд үүнээсээ хазайхад бэлэн биш байжээ.

Нас барахынхаа өмнөхөн хяналтын шатны шүүхэд гаргасан өргөдөл

Ингээд шүүх хурал дууссангүй. Энэ удаад Бруно Грёнинг өөрөө хяналтын шатны шүүхэд гомдол гаргав. Хяналтын шатны шүүх хурлын тов нь 1959 оны 1-р сарын 22-нд Мюнхэн мужийн дээд шүүхэд болохоор гарчээ. Гэвч Бруно Грёнинг шүүх хурал болох сард нас барснаар шүүх хурал болоогүй юм.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд