Healings of stuttering
58 жилийн турш ээрэх мөн 25 жилийн архаг бронхитоос эдгэрсэн нь
Дорофей Е.К. (78) Гатчина, Ст.Петербург (Орос)
25 гаруй жилийн өмнөөс жил бүр амьсгалын замын цочмог өвчин тусч, бронхит, ихээр ханиалган хамрын ханиад хүрдэг байлаа. Сүрьеэгийн халамж үйлчилгээний газар шинжилгээ хийлгэн эмч нар архаг бронхит гэж оношилсон. Миний хувьд хавар, намрын улиралд байдал ноцтой хүнд байдаг байв, мөн сэрүү орохоор. Автобусны буудал дээр удаан зогсох, бороонд хөл норох болон нэвт салхилах гэх зэрэг нь шинж тэмдгийг илрэхэд нөлөөлдөг хүчин зүйлс байв.
Янз бүрийн эм, бэлдмэлүүд уухын хажуугаар цацлага, физик эмчилгээ, наадаг гоюу, уламжлалт эмчилгээний дасгал хөдөлгөөн зэргийг хийсэн. Тамхинаас гарч болж өгвөл ханиад хүрэхгүй байхыг эмч нар зөвлөдөг байлаа. Эмчилгээний арга хэмжээнүүд тодорхой хэмжээгээр намдааж байсан ч зөвхөн хэсэгхэн хугацаанд нөлөөгөө үзүүлдэг байв. Сандарсан үед би өөрөө өөрийнгөө эмчлэн эмийн ургамал хэрэглэх юмуу шавар эмчилгээ хийдэг байсан. Хоол хүнсээ өндөр дэглэмээр зохицуулсан хэдий ч нүдэнд илт харагдахаар байдал сайжираагүй.