58 жилийн турш ээрэх мөн 25 жилийн архаг бронхитоос эдгэрсэн нь

Дорофей Е.К. (78) Гатчина, Ст.Петербург (Орос)

Дорофей Е.К. (78) Гатчина, Ст.Петербург (Орос)25 гаруй жилийн өмнөөс жил бүр амьсгалын замын цочмог өвчин тусч, бронхит, ихээр ханиалган хамрын ханиад хүрдэг байлаа. Сүрьеэгийн халамж үйлчилгээний газар шинжилгээ хийлгэн эмч нар архаг бронхит гэж оношилсон. Миний хувьд хавар, намрын улиралд байдал ноцтой хүнд байдаг байв, мөн сэрүү орохоор. Автобусны буудал дээр удаан зогсох, бороонд хөл норох болон нэвт салхилах гэх зэрэг нь шинж тэмдгийг илрэхэд нөлөөлдөг хүчин зүйлс байв.

Янз бүрийн эм, бэлдмэлүүд уухын хажуугаар цацлага, физик эмчилгээ, наадаг гоюу, уламжлалт эмчилгээний дасгал хөдөлгөөн зэргийг хийсэн. Тамхинаас гарч болж өгвөл ханиад хүрэхгүй байхыг эмч нар зөвлөдөг байлаа. Эмчилгээний арга хэмжээнүүд тодорхой хэмжээгээр намдааж байсан ч зөвхөн хэсэгхэн хугацаанд нөлөөгөө үзүүлдэг байв. Сандарсан үед би өөрөө өөрийнгөө эмчлэн эмийн ургамал хэрэглэх юмуу шавар эмчилгээ хийдэг байсан. Хоол хүнсээ өндөр дэглэмээр зохицуулсан хэдий ч нүдэнд илт харагдахаар байдал сайжираагүй.

Стресс бол ээрэх гэсэн үг

10 настай байхдаа би стресстэй нөхцөл байдлын дараа ээрч эхэлсэн. Өөрийн нэрээ ч хэлж чадахгүй байв. Шалгалтанд би дандаа хамгийн сүүлд орж багшид өөрийгөө ойлгуулахад маш их хүндрэлтэй тулгардаг байсан. Эмч надад тусалж чадахгүй гэдгийг би мэддэг байлаа. Ээж, миний ах, мөн ахын охин бас ээрдэг байсан. Миний хүү ч бас бага зэрэг ээрдэг байв. Ингэж ээрэх явдал миний амьдралд маш том дараа болж намайг сэтгэл зүйгээр үнэхээр их унагасан.

Гудамжинд би Бруно Грёнингийн талаар олж сонссон

Гудамжинд хоёр эмэгтэй Бруно Грёнингийн тухай хоорондоо ярьж байхыг би санамсаргүй сонссон юм. Энд бүх зүйл үнэ төлбөргүй байсан нь намайг ихэд гайхахад хүргэсэн. 1997 оны 02-р сард би Бруно Грёнингийн сургаальтай танилцсан. Юу ч мэдрээгүй. Би 100 хувь шашингүй үзэлтэн байсан тул анагаагч ариун хүчинд итгэх миний хувьд үнэхээрийн хэцүү байв. Зүрхээрээ биш харин тархиараа хамаг бүхнийг ухаарах гэж үзсэн юм.

Хэдэн арван жилийн дараа эрх чөлөөтэй болсон нь

Би бүлгийн уулзалтанд тогтмол очиж энэхүү үл таних хүчийг өөрөө мэдэрч итгэхийг хүссэн билээ. Дээрээс нь би өдөр бүр хоёр удаа Einstellen хийдэг байв. Нөлөөллийг мэдрэхэд удаан хүлээсэнгүй. Танилцуулганы дараа тэр даруй хоёр асуудал маань илт хөнгөрсөн бөгөөд 1999 оны эхэн үеэс хойш би байнга эрүүл байна.

100 хувь шашингүй үзэлтнийхээ хувьд өнөөгийн бидний үед ийм зүйл тохиолдоно гэдэгт би итгэхгүй байх байсан. Олон арван жилийн турш хэвийн үзэгдэл болсон өвчнүүд зүгээр алга болно гэдэг бол үнэхээр өөр амьдрал.

Өнөөдөр би бүрэн чөлөөтэй ярьж чадаж байгаа, би аз жаргалтай, амьдралын баяр баясгалантай мөн маш их яриа болсон. Бэрхшээлгүй, ичих явдалгүй жирийн ярьж чаддаг болсон-үүнийг олон арван жилийн турш ярьж чадаагүй хүн л ойлгоно гэж би бодож байна. Би мөн аадар борооноос айхаа байсан. Миний хөл норсон ч би өвдөхөө больсон. Нэвт салхилахад ч би санаа зовохоо байсан.

Эмчийн тайлбар

Дээр дурьдсан олон арван жилийн архаг хоёр өвчин бүр мөсөн эдгэрсэн нь эмчийн хувьд маш их сэтгэгдэл төрүүлж байгаа бөгөөд анагаахын үүднээс тайлбарлашгүй.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд