Донтолтын эдгэрэлүүд
Архины хамаарлаас эдгэрсэн нь
У. Х. (33), Фрайзинг (Герман улс)
У.Х. 17 настайгаасаа эхлээд архи ууж эхэлсэн. Эхэн үедээ бага, сүүлдээ их уудаг болов. Өдөрт тогтмол 10-15 шил пиво уудаг болсноор сүүлдээ хамтран амьдрагчаасаа салахад хүрчээ. Найз эмэгтэйнхээ тусламжтайгаар Бруно Грёнинг-анд нөхдийн хүрээлэлд орсон. Хэдэн сарын дараа гэхэд огт хамааралгүй болжээ.Эдгэрсэнээр тэр цоо шинэ амьдралыг эхлүүлсэн байна.
Архины хамаарлаас ангижирсан нь
Г. Ф. (39), Кёлн (Герман улс)
Г. Ф. 15 настайгаасаа эхлээд пиво ууж эхэлжээ. Тэр 20 нас хүрээд өдөрт 20 шил пиво уудаг болж. Орой болгон 8 шил пиво уугаад л бие нь загатнах, нервтэх, нойр муутай болох шинж тэмдэг илэрдэг болсон байна. Ажлын газрынхаа хүнээс анхудаа Бруно Грёнингийн тухай сонссон байна. Нэг жилийн турш эрч хүч хүлээн авсны дараа нэг л өдөр ямар нэг зовиурын шинж тэмдэг илрэхгүйгээр архинаас гарчээ.