Хар тамхины олон жилийн хамаарлаас эдгэрсэн нь
А.М. (42), Вельс (Австри)
„“Та нар хамт тамхилах уу?” Хожмын амьдралд маань хор хөнөөл дагуулсан урилга. Би дөнгөж 17 настай, бүрэг ичимхий, өөртөө ямар ч итгэлгүй байхад маань хожим миний нөхөр болсон, тэр үед найз залуу байсан бид хоёрт нэгэн танил маань гашиштай тамхи санал болгосон юм.
Сэм сэмхэн донтсоор
Ойролцоогоор 2-3 сарын дараа бид орой бүр татдаг болж хагас орчим жилийн дараа өдрийн цагаар ч хэрэглэх боллоо. Ажилдаа явахдаа би таталгүйгээр гэрээсээ “өлөн” хэзээ ч гарч байгаагүй. Өдөрт хэдэн грамм хэрэглэдэг байсныг хянахад хэцүү, учир нь би ганцаараа татдаггүй. Бараг 3 орчим грамм байсан байх, илүү ч байж магадгүй. Гашишны хэрэглээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Нүд улайхад би дусаагуур хэрэглэдэг байсан тул хар тамхи хэрэглэхэд илэрдэг гадаад шинж тэмдгүүдээ сайтар нууцалж чаддаг байв.
Сонголт хүрээгээ тэлсээр
Мансууруулах үйлчилгээтэй энэхүү эдийн хүрээ нь үнэхээр өргөн тул би боломжтой бүхнийг туршсан. Ингээд удалгүй би гарт таарсан бүхнээ хэрэглэх боллоо: LSD-мансууруулагч, спид, кокайн, мансууруулах мөөг, эм (Lexotanil, Rohypnol гм) мөн архи. Заримдаа би хэдэн ширхэг эм уугаад араас нь архи юмуу шар айргаар даруулан юу ч мэдрэхгүй болтлоо уудаг байсан. Мэдээж хероин бас хэрэглэнэ.
Өдгөө эргэн харах нь ээ хэрэглэлгүй өнгөрөх өдөр надад ганц ч байгаагүй. Үнэхээр өөрөө ч мэдэлгүйгээр улам донтон эцэст нь танилын хүрээ маань зөвхөн мансууруулах бодис хэрэглэгч нар болж хувирсан байв. Тухайн үед би бүхнийг хяналтандаа байлгаж байгаа гэж бодож байсан боловч би хяналтаа алдаад өчнөөн хугацаа өнгөрөөд байжээ. 29 настай байхад миний нөхөр авто ослын улмаас нас барсан.
Хяналтаа алдсан нь
Тэр үеэс эхлэн үнэхээр зогсолтгүй болов. Амьдралын бүх нөхцөлд хяналтаа алдаж ажил төрөл дээрээ ч хэвийн хэмжээнд хөдөлмөрлөж чадахаа байв. Сэтгэл зүрхэн дэхь өвдөлтийг мэдрэхгүйн тулд мартахын тулд би өглөө сэрэнгүүтээ хероин өөртөө тарьдаг болсон. Миний амьдралын хамгийн хэцүү 6 жил байлаа. Чанараас нь хамааран би өдөрт 1-2 грамм хероин шаардаж тааралдсан бүгдийг хэрэглэдэг байв.
Херионгүй бол би юу ч хийх чадваргүй, идэж ч ууж ч чадахгүй. Ганц балга ус ходоод руу оров уу үгүй юу бөөлжис цутгаж, гүйлгэж дагжин чирирч, шөрмөс татан хүйт даан хамаг биеэр өвддөг байв. Нөхцөл байдал намайг үхэхийг хүсэхэд хүргэхээр тийм хэцүү байлаа. Тэгээд хероин хэрэглэсний дараа бүх өвчин алга болж би эргээд ууж идэн надад хэвийн санагддаг байв.
Улмаар цагдаагаас айдаг болов, учир нь өөр хоорондоо хар тамхи худалдаалахгүй бол болохгүй. Үнэ цэнэтэй бүх эд хэрэгслээ би зарж борлуулан банкинд их хэмжээний өртэй болсон. Миний биеийн өндөр 1,68м, харин жин 45 кг бол турж эцэн бие маань зүгээр л сэг болж хувирсан.
Заримдаа зүгээр л үхэхийг хүсдэг байв
Миний байгаа байдал илт харагдаж байсан тул ээж аавыгаа зовоохгүй гэсэндээ би гэр бүлээсээ харилцаагаа таслав. Энэ хугацаанд би бусад “энгийн” хүмүүстэй огт харилцаагүй. Гэлээ ч гэсэн миний эцэг эх, гэр бүл намайг хэзээ ч орхиогүй. Ээж маань энэ олон жилийн хугацаанд миний төлөө залбирдаг байсныг би мэднэ. Эгч болон түүний нөхөр энэхүү хамаарлаас гарахаар хичээхэд минь олон удаа тусалсан боловч би гарч чадаагүй.
Ээжийн танидаг эмчээр дамжуулан хар тамхинаас гаргах эмчилгээ хийлгэхээр 4 удаа эмнэлэгт хэвтсэн. Тэнд биед илрэх зовиурын эсрэг 12 цаг тутамд 120мг кодидол хийлгэн эмчлүүлэв.
Эм тариа хэрэглээд ч бүх биеэр өвдөж үнэхээр тэсч гарч чадаагүй. Биеэр илэрч буй донтолтыг ганц ч удаа тэсээд гараагүй. Иймээс нэг найзаа гуйн эмнэлэгт хероин авчруулдаг байсан. Ингээд би эмнэлэгт хэвтэх бүртээ дээрдэж чадалгүй гарсан. Голдуу хероин авах мөнгө ч байдаггүй, ийм үед биеийн өвдөлтийг тэсч гарахын тулд намуу цэцгийн капсул гээд юу ч хамаагүй залгина. Энэ хугацаанд би зүгээр л үхэхийг хүсдэг байв, үнэхээр гарах гарцгүй, яахаа мэдэхээ байсан.
Тараах хуудас замыг минь заасан нь
Анх Бруно Грёнингийн Анд Нөхдийн Хүрээлэлд ирэхэд би хар тамхины хамааралд ороод 18 жилийг ардаа үдэн түүнээс 7 гаруй жилийг хероингүй амьдарч чадахааргүй байдалтай өнгөрөөсөн байв. Эмч нарын мэдээллийн илтгэлийн урилга бүхий тараах хуудсыг надад нэг эмч өгч ахын хамтаар илтгэлд очсон. Мэдээж хэрэглэчихээд.
Илтгэлийн дараа би ахын хамтаар гэрлүүгээ харих замд надад ийм бодол төрөв: “Одоо чи гашиш татахаа болино” Үүнийгээ хэлтэл ах надад итгээгүй, учир нь би өмнө нь дэндүү олон удаа ингэж хэлсэн юм. Хероин гэх мэт хүнд хар тамхины талаар би тэр мөчид огт бодоогүй. Тэр оройноос эхлээд буюу 1998 оны 10-р сарын 22-ноос эхлэн өнөөг хүртэл 2006 оны 06 сар хүртэл би хероин, кокаин, спид гэх зэрэг ахин хар тамхи ерөөсөө хэрэглээгүй. Хачирхалтай нь биед донтолтын зовиур ч илрээгүй. Хар тамхи бие маань нэхэх явдал үгүй болсон байлаа. 2 орчим сарын дараа би ахин гашиш татаж эхэлсэн боловч 2 долоо хоноод бүр мөсөн зогсоосон.
Тэр жилийн 11 сараас хойш би тогтмол бүлгийн уулзалтандаа очиж Бруно Грёнингийн сургаалийг дагах болсон. Би эргээд амьдралын асар их баяр хөөрийг мэдэрч гэр бүлтэйгээ ахин сайхан холбоотой болж өглөө бүр сэрээд амьдарч байгаадаа баярладаг болсон. Эргээд хэвийн жинтэй болж ажил хөдөлмөр ч эрхэлж эхэлсэн. Хар тамхинаас хамааралтай болсон тэр үеийн 20 найзаас минь өдгөө 5 нь амьдарч байгаа. Иймээс би эргээд эрүүл хэвийн амьдралтай болсондоо үнэхээр их талархаж байна.
Сэтгэлзүйчийн дүгнэлт
Мэдээллийн дагуу хатагтай М. нь бараг 18 жилийн турш хууль бусаар мансууруулах бодис хэрэглэж байсан бөгөөд тэр дундаас 7 жил нь их хэмжээгээр хероины хамааралтай байсан. 17 насандаа эхэлж гашиш хэрэглэн (Cannabis) маш хурдан хугацаанд тогтмол хэрэглэдэг болж улмаар LSD, спид, кокайн, хероин, мансууруулах мөөг, түүнчлэн төрөл бүрийн эм, бэлдмэлийг архитай хольж хэрэглэдэг байж. Нөхөр нь өөд болсны дараа хатагтай М. хар тамхины хэрэглээг хянах чадвараа бүрэн алдаж маш хүн хэлбэрээр хероины хамааралтай болсон. (өдөрт 1-2 гр).
Хар тамхинаас гаргах эмчилгээний үеэр (бөөлжих, суулгах, салганах гм) донгоо санагалзах явдал нь биеийг амжилттайгаар бүрэн хоргүйжүүлэхэд ахин дахин саад учруулсан. Эмнэлэгт 4 удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн хэдий ч эмчилгээг даван гарах түүний хувьд боломжгүй байв. 18 жилийн турш эрчимтэйгээр хар тамхи хэрэглэсний дараа хатагтай М. нь бие махбодийн хувьд сүйрч, өрөнд баригдан гэмт хэргийн нөхцөл байдалд орсон. 1998.10.22-ны өдөр Вельст/Австри болсон Бруно Грёнингийн Анд Нөхдийн Хүрээллийн эмч нарын мэдээллийн илтгэлийн дараа донгоо санагалзах ямар нэг бие махбодийн шинж тэмдэггүйгээр бүх хар тамхинаас гэнэт чөлөөлөгдсөн. Энэ байдал өнөөг хүртэл буюу 2006 оны 06-р сар хүртэл хэвээр үлдэв. Түүний амьдрал эргээд хэвийн үргэлжлэх болсон.
Сэтгэл зүйн үүднээс энэхүү гэнэтийн эдгэрэл тайлбарлах аргагүйн дээр үнэхээр ойлгомжгүй байна. Ийм удаан хугацаагаар хар тамхи хэрэглэсэн хүнийг эрчимтэйгээр хоргүйжүүлж араас нь эмчилгээ хийлгэсний дараа нэг эсвэл дор хаяж хоёр жилийн дараа эмчиллүүлэгсдийн 90 хувь нь эргээд хамааралд автдаг. Гэтэл хатагтай М. нь донгоо санагалзан биеийг хоргүйжүүлэх шатыг хэзээ ч давж гараагүй, эмчилгээ бол бүр ярих ч хэрэггүй. Иймээс энэхүү гэнэтийн эдгэрэл миний хувьд гайхамшиг мэт санагдаж Бруно Грёнингийн сургаалиар зөвхөн оюун санааны зам мөрт явагдах боломжтой үзэгдэл гэж үзнэм.